“Шинэ Хан-Уул” төслийн тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер /2,2 га/

2013-08-22 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр.

Тендер шалгаруулалтын нэр:  “Шинэ Хан-Уул” төслийн тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер /2,2 га/

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0369

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос  “Шинэ Хан-Уул” төслийн тохижилтын ажил-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр, иж бүрдэл бүрийг нь 100,000 (нэг зуун мянган) төгрөгөөр Нийслэлийн Төрийн сан банкны Тендерийн баримт бичгийн 200051003 тоот дансанд тушаан худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

-          Борлуулалтын хэмжээ: 

Сүүлийн 2 жилийн нийт борлуулалтын орлогын нийлбэр нь 1 тэрбум төгрөгнөөс багагүй байна.

-          Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн хугацаанд дор хаяж 1 удаа гүйцэтгэсэн тохижилтын ажлын үнийн дүн 300 сая төгрөгнөөс багагүй байна.

-          Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 2 жил буюу 2011, 2012 он.

-          Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.

-          Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

“Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 2.1.1-т заасан барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын тусгай зөвшөөрөл

            Тендерийн хамт 10,000,000 (арван сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн  10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 09 дүгээр сарын 23-ны  өдрийн  10 цаг  30 тинутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага

тойруу-15,  Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр 

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,10 давхар

1001 тоот хаалга. Э.Болормаа Утас: 75757804, 99105139