Орон сууцны хороолол доторх авто замыг байгалийн чулуун хучилттайгаар хийх ажил

2013-08-21 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 Огноо : 2013-08-21

Тендер шалгаруулалтын нэр:     Орон сууцны хороолол доторх авто замыг байгалийн чулуун хучилттайгаар хийх ажил

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0233

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Орон сууцны хороолол доторх авто замыг байгалийн чулуун хучилттайгаар хийх ажил, НХААГ-13/0233–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 /нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банкны 200051003 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн турш хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын орлого: Сүүлийн 3 жил буюу 201.,2012. 2013 онуудад нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь 1-р багц 41 760 000.,  2-р багц  42 510 000., 3-р багц  59 100 000 ., 4-р багц  122 100 000 .,  5-р багц  80 880 000 ., 6-р багц 53 100 000 ., 7-р багц 113 700 000 ., 8-р багц  31 620 000 ., 9-р багц 116 400 000 ., сая төгрөгнөөс багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30% -тай тэнцэх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу  2011,2012, 2013 он

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2011,2012, 2013 онуудын аль нэгэнд нэг удаа  1-р багц 27 840 000., 2-р багц  28 340 000., 3-р багц 39 400  000 ., 4-р багц 81 400 000 .,  5-р багц 53 920 000 ., 6-р багц 35 460 000 .,  7-р багц 75 800 000 .,  8-р багц 21 000 000 9-р багц 100 000 000 ., сая төгрөгөөс багагүй

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Зам тээврийн яамнаас олгосон  2.8.8.Замын байгууламжинд хамаарах талбай барих, засварлах 2.1.1.Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын   тусгай зөвшөөрөл шаардлагатай

Тендерийн баталгаа 1-р багц   2,784,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

                                    2-р багц. 2,834,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

                                    3-р багц  3,942,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ

                                    4-р багц  8,140,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ

                                    5-р багц  5,393,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ

                                    6-р багц. 3,546,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ

                                    7-р багц. 7,580,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ

                                     8-р багц. 2,108,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ

                                     9-р багц 7,760,000 төгрөгний дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ

Тендерийг 2013 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 00 минут өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

Дотоодын  давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15,Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дугаар байр,10-н давхар Нийслэлийн

худалдан авах ажиллагааны газар, 1004 тоот өрөө, мэргэжилтэн Н.Баатардэмбэрэл

Холбоо барих утасны дугаар: 75757804