Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян өрнөж байна

2020-08-13 11:55:32

Улаанбаатар  хот орчмын бүсүүдийн газар зүйн байрлал, байгаль түүх соёлын өвд тулгуурласан аялал жуучлалын бүс  нутгийг сурталчлан таниулж, нийгэм эдийн засгийн үр өгөөж бүхий тогтвортой дотоодын аялал жуучлалыг дэмжих, иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагатай байгальд ээлтэй, эрсдэлгүй аялах боловсролыг дээшлүүлэх, техник, технологи, шинжлэх ухааны дэвшлийг шингээсэн, цахим аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян”-ыг 2020 оны наймдугаар сарын 08-наас нэг сарын хугацаатай зохион байгуулж буй.

Тус аянд оролцож буй компанийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийж үйл ажиллагаагаа танилцууллаа. Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аянг өрнүүлснээр жуулчдын голлон зорих байгаль, түүх соёлын өв бүхий газруудад отоглох цэгүүдийг байгуулж, үйлчилгээний нэг стандартыг тогтоох, аялал жуулчлалын бүс, байгалийн цогцолбор газрууд болон түүхийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулж хүүхэд залууст иргэдийн боловсролыг дээшлүүлэх, бахархах хайрлах үзлээр хүмүүжүүлэх, танин мэдэх соён гэгээрлийн нөлөөлөлд хамруулах чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Мөн жуулчдын голлон зорих байгаль, түүх соёлын өв бүхий газруудад отоглох цэгүүдийг байгуулж, үйлчилгээний нэг стандартыг тогтоохоор судалгаа хийж буй аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс