Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2020-06-11 08:00:05

2020 оны 06 сарын 11-ний өдөр                                        Дугаар А/802                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

     2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон тухай Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрх олгох тухай” Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/161 дүгээр захирамжийн жагсаалтын “7” дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН