Нийслэл, дүүргийн Засаг даргыг мэдээллээр хангах, хамтран ажиллах журмыг шинэчлэн батлах тухай

2020-05-28 09:30:05

2020 оны 05 сарын 28-ны өдөр                                         Дугаар А/749                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Нийслэл, дүүргийн Засаг даргыг

мэдээллээр хангах, хамтран ажиллах

журмыг шинэчлэн батлах тухай

 

 

       Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16, 19 дүгээр зүйлийн 19.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.б, 29.1.6.в, 29.2, 29.3, 30 дугаар зүйлийн 30.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.3 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


      1.“Нийслэл, дүүргийн Засаг даргыг мэдээллээр хангах, хамтран ажиллах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

 

         2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/584 дүгээр “Нийслэл, дүүргийн Засаг даргыг мэдээллээр хангах, хамтран ажиллах журмыг батлах тухай” захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.


                       

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН