Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2020-05-28 09:25:41

2020 оны 05 сарын 28-ны өдөр                                            Дугаар А/748                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 33/07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/126 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 3-т заасан “Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол” гэснийг “Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн 4 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол” гэж, 2020 оны А/416 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Цэцэрлэгийн барилга 100 ор /ЧД, 16 дугаар хороо/” гэснийг “Цэцэрлэгийн барилга худалдан авах 100 ор /ЧД, 16 дугаар хороо/” гэж тус тус өөрчилсүгэй. 

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН