Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай

2020-05-28 09:05:47

2020 оны 05 сарын 28-ны өдөр                                        Дугаар А/744                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Нийслэлийн өмчийн бүртгэлээс

хөрөнгө хасах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 72 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

          

    1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 02-07-093/71 дүгээр актаар ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдож Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтын XII.1.1.267-д тусгагдан барилга буулгаж, шинээр барих болсонтой холбогдуулан “Бяцхан тэмүүлэл” төвийн балансад бүртгэлтэй нийт 293,456,466.88 /хоёр зуун ерэн гурван сая дөрвөн зуун тавин зургаан мянга дөрвөн зуун жаран зургаан төгрөг наян найман мөнгө/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга байгууламж, нийтийн эзэмшлийн хөрөнгийг акталж,  нийслэлийн өмчийн бүртгэлээс хассугай.

 

      2.Акталж, данс бүртгэлээс хасагдаж буй барилгыг буулгах ажлыг зохион байгуулахыг Бяцхан тэмүүлэл төв /О.Туул/-д, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар дахин ашиглах боломжтой эд хөрөнгийг худалдан борлуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус үүрэг болгосугай.

 

       3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН