Нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын ажлыг нийслэлийн өмчид бүртгэх тухай

2020-05-28 09:00:54

2020 оны 05 сарын 28-ны өдөр                                          Дугаар А/743                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын

ажлыг нийслэлийн өмчид бүртгэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 89 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Иргэн С.Нямдаваагийн хувийн хөрөнгө  оруулалтаар  Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орсон нийт 140,400,000 /нэг зуун дөчин сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн өртөг бүхий хавсралтад  заасан нийтийн эзэмшлийн талбайн  тохижилтын  ажлыг  нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

     2.Нийслэлийн өмчид шинээр бүртгэгдэж байгаа нийтийн эзэмшлийн талбайн  тохижилтын  ажлыг  балансдаа бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН