Барилга байгууламжуудыг нийслэлийн өмчид бүртгэх тухай

2020-05-27 09:30:54

2020 оны 05 сарын 27-ны өдөр                                         Дугаар А/737                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Барилга байгууламжуудыг нийслэлийн

өмчид бүртгэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2,  29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай  хуулийн 75 дугаар зүйлийн  75.1, 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 71 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж ашиглалтад орсон нийт 5,339,737,301 /таван тэрбум гурван зуун гучин есөн сая долоон зуун гучин долоон мянга гурван зуун нэг/ төгрөгийн өртөг бүхий хавсралтад заасан 12 барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан барилга байгууламжуудыг балансдаа бүртгэн авч ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг хавсралтад заасан эзэмшигч байгууллагуудын захирал, дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН