Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай

2020-05-27 09:25:27

2020 оны 05 сарын 27-ны өдөр                                      Дугаар А/736                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн өмчийн бүртгэлээс

хөрөнгө хасах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.а, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 73 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын балансад бүртгэлтэй, хавсралтад дурдсан 295 364 995 /хоёр зуун ерэн таван сая гурван зуун жаран дөрвөн мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий “Урт цагаан” үйлчилгээний төвийн 1 дүгээр корпусын барилга, байгууламжийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хассугай.

 

       2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.           

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                     С.АМАРСАЙХАН