Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн дүн, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай

2020-05-25 09:40:51

2020 оны 05 сарын 25-ны өдөр                                          Дугаар А/725                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн

дүн, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл

хангах тухай

 

 

        Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “д”, 29.1.6 “л”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилт өнгөрүүлсэн тайланг авч хэлэлцээд, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангалттай зохион байгуулсанд тооцсугай.

 

    2.Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталж, 2020 оны батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжилтэд хяналт тавьж, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нар болон холбогдох байгууллагын удирдлагуудад даалгасугай.

 

       3.Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад идэвх санаачилгатай ажилласан байгууллагын ажилтнуудыг шагнаж, урамшуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, холбогдох байгууллагуудын дарга, удирдлагуудад үүрэг болгосугай.

 

        4.Энэ захирамжийн хэрэгжилтэд нэгдсэн удирдлагаар ханган, биелэлтэд хяналт тавьж, ажлын гүйцэтгэл, үр дүнг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН