Газар эзэмших эрх олгох тухай

2020-05-25 09:35:10

2020 оны 05 сарын 25-ны өдөр                                           Дугаар А/724                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 29/33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Газар эзэмших, ашиглах эрхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн нээлттэй цахим дуудлага худалдааны 6 байршилд ялагчаар тодорсон хавсралтад дурдсан 6 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгосугай.

 

        2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, мэдээллийн санд бүртгэхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд, уг газарт барих барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтэц болон эх загвар зургийг зохих журмын дагуу батлахыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар /Ц.Тулга/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН