Газар эзэмших эрх олгох тухай

2020-05-25 09:30:40

2020 оны 05 сарын 25-ны өдөр                                             Дугаар А/723                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, агаар орчны бохирдлыг бууруулж, ногоон төгөл байгуулах зорилгоор хавсралтад дурдсан 8 байгууллагад 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН