Захирамж хүчингүй болгох тухай

2020-05-25 09:00:26

2020 оны 05 сарын 25-ны өдөр                                           Дугаар А/717                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Захирамж хүчингүй болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/208 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

      2.Дээрх захирамж хүчингүй болсон тухай Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу холбогдох газар эзэмшигчид мэдэгдэж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба  /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН