"Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-т 20 мянган амны хаалт, халуун хэмжигч багаж хандивлалаа

2020-04-15 18:42:43

Өнөөдөр БНХАУ-ын “Инлунг” компаниас  Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т 20 мянган маск,10 халуун хэмжигчийг хандивлалаа. “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн дарга Г.Төмөрбаатар хандивыг гардан авч талархлаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Бидний үйл ажиллагааг хүндэтгэж эрсдэлээс хамгаалах ажлыг минь дэмжсэнд баярлалаа Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-д нийт 1178 ажилтан, албан хаагч ажилладаг. Эдгээр маскийг нийт ажилчдад зарцуулна” гэсэн юм.

Инлунг компани нь Улаанбаатар хотод туршилтын журмаар явж байгаа цахилгаан автобусыг үйлдвэрлэгч юм

Уг үйл ажиллагааны үеэр Инлунг компанийн үйлдвэрлэл хариуцсан менежер Тиан Лей “ Дэлхий нийтээр тархсан энэ аюулт өвчний үед бид хөрш орны хамтын харилцаа болон хамтран ажиллагч байгууллагын хүрээнд энэхүү маск, халуун хэмжигч багажийг хандивлаж байна. Нийтийн тээврийн байгууллагын ажилчид олон хүмүүстэй, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа учраас өөрсдийгөө сайтар хамгаалах чухал юм” гэж хэллээ. 

Тус компанийн  үйлдвэрлэсэн 10 цахилгаан  автобусыг гурван сарын хугацаанд Улаанбаатар хотод амжилттай туршаад байгаа юм. Цахилгаан автобуснууд нь байгальд ээлтэй хэрэглээ төдийгүй тохь тухтай нийтийн тээвэр юм.