Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2020-04-07 09:05:33

2020 оны 04 сарын 07-ны өдөр                                                Дугаар А/459                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 15 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

    3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар захирамжийн "Санбилэг" ХХК-д, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 520 дугаар захирамжийн иргэн Г.Доржмягмарт, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын  2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжийн иргэн Н.Дэлгэрсайханд, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/245 дугаар захирамжийн иргэн Ж.Чойнямбууд,  “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/551 дүгээр захирамжийн “Хар мөрөн импекс” ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/590 дүгээр захирамжийн иргэн Б.Батбаярт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1144 дүгээр захирамжийн иргэн Д.Оюунгэрэлд, "Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/628 дугаар захирамжийн "Макс групп" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын  2019 оны 10 дугаар сарын 23-ны  өдрийн А/1115 дугаар захирамжийн "Ишиг Уул" ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1171 дүгээр захирамжийн “Лидер” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/23 дугаар захирамжийн иргэн Р.Сүхээд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН