Хугацаа сунгах тухай

2020-04-08 09:00:07

2020 оны 04 сарын 08-ны өдөр                                          Дугаар А/483                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хугацаа сунгах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2020 оны “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 102 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны “12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 дугаар захирамжийн 1 дүгээр хэсэгт заасан хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны  өдрийг хүртэл сунгасугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН