Урилга

2020-03-20 16:05:12

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан.

Мөн Нийслэлээс Х.О.Т /Хүн-төвтэй бодлого, Орчин- төвтэй шийдэл, Төлөвлөлт-төвтэй хөгжил/ концепцийг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү бодлогын хүрээнд олон улсын туршлагыг судалсан телевизийн  цуврал контент хийх уралдаант шалгаруулалтыг  10 хоногийн хугацаанд зарлаж байна.

  1. ХОТЫН ХӨГЖИЛ: Хүний хөгжил, Орчны аюулгүй байдал, Агаарын бохирдлоос ангижирсан тухай болон Нийтийн тээврийг хөгжүүлсэн туршлага
  2. ДАГУУЛ ХОТ: Төвлөрөлийг сааруулах бодлого, Эрчим хүчний шийдэл, Орон сууцжуулалт, Яндангүй эко орон сууц, Ногоон байгууламж

Дээрх хоёр сэдвийн хүрээнд хамтран ажиллах телевиз, студи хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, уран бүтээлчид та бүхэн саналаа ирүүлнэ үү.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар