Дэмжлэг үзүүлэх тухай

2020-02-17 09:00:47

2020 оны 02 сарын 17-ны өдөр                                         Дугаар А/197                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Дэмжлэг үзүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Зорилтот бүлгийн, амьжиргааны түвшин доогуур хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөртэй, яаралтай тусламж дэмжлэг, хамгаалал шаардлагатай хүүхдүүдэд чиглэсэн “Ид шидийн орон” төслийг хэрэгжүүлж байгаа Лантуун дохио төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлсүгэй.

 

    2.Дэмжлэг үзүүлэхэд шаардагдах 30,000,000 /гучин сая/ төгрөгийг Тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, орон байраар хангах зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Р.Батрагчаа/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН