Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай

2020-02-13 09:00:09

2020 оны 02 сарын 13-ны өдөр                                              Дугаар А/187                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмшүүлэх, ашиглуулах

эрхийн дуудлага худалдааг

зохион байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 29/33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/100 дугаар захирамжаар тогтоосон 47 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 1 дүгээр хавсралтын дагуу танхимын болон цахим хэлбэрээр байгуулсугай.

 

      2.Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар байгуулсугай.

 

      3.Тогтоосон байршлуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах бэлтгэл ажлын зардал, анхны үнийг 3 дугаар хавсралт ёсоор баталсугай.

 

     4.Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулах товыг баталж, зохих журмын дагуу зохион байгуулахыг ажлын хэсгийн ахлагчид даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                      С.АМАРСАЙХАН