Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 02-ныг хүртэл амраах шийдвэр гаргалаа

2020-01-24 17:48:00

Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргалаа.

Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдэж, Монгол Улсад халдвар тархах эрсдэлтэй байгаа тул Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг гаргаснаар ийнхүү сургааль, цэцэрлэгийг амраахаар болов. Цаашид коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд авах арга хэмжээний талаар Улсын Онцгой комисс шат дараатай арга хэмжээ авах аж.