Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай

2020-01-16 09:10:34

2020 оны 01 сарын 16-ны өдөр                                             Дугаар А/29                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Бүтэц орон тоог шинэчлэн

батлах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2.5 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 146 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.“Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын бүтэц, орон тоог хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

 

      2.“Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлагдсантай холбогдуулан ажиллагсдын цалин хөлс, нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоож ажиллахыг “Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар /Ц.Жамбалцэрэн/ -т үүрэг болгосугай.

 

     3.“Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын даргатай контрактын гэрээ байгуулж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т зөвшөөрсүгэй.

 

     4.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /М.Халиунбат/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

           

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН