ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2012-10-01 00:00:00

“Нийслэлийн бүтээн байгуулалтад ОХУ-ын хөрөнгө оруулагчид их үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг” гэж ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Самойленко Виктор Васильевичийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хүлээн авч уулзахдаа онцлон тэмдэглэлээ.

Монгол Улс ОХУ-ын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгаа. Нийслэлд одоогийн байдлаар “Москва” хорооллын нэгдүгээр ээлж ашиглалтад орсон. Тэнд монгол айл өрх сайхан амьдарч байгаа талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Самойленко Виктор Васильевич дурьдан ярьж байв. Хоёр дугаар ээлжийг нь барьж байгуулах ажил хэлэлцээрийн шатанд явж байгаа аж. ОХУ-ын барилгачдын хуримтлуулсан туршлага манайханд маш их хэрэгтэй байгааг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл мөн дурьдаж байсан юм. Засаг дарга Элчин сайд хоёрын уулзалт элэгсэг дотно боллоо.