Сурагчдын амралтыг долоо хоног сунгалаа

2020-01-06 14:21:39

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэр гаргажээ. Ингэснээр нийслэлийн сурагчдын хичээл 2020 оны нэгдүгээр сарын 20-нд эхлэх юм. ЭМЯ-наас томуу томуу төст өвчинтэй холбогдуулан ЕБС-ийн сурагчдын II улирлын амралтыг сунгах саналыг БСШУСЯ-нд албан тоотоор хүргүүлсэн юм. Тархвар судлал, лабораторийн тандалт өвчлөлийн хандлагаар цаашид томуугийн өвчөлийн оргил үе 2-4 долоо хоног үргэлжлэх магадлалтай тул сурагчдын амралтыг сунгах саналыг хүргүүлээд байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс