Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2019-12-24 09:05:57

2019 оны 12 сарын 24-ний өдөр                                            Дугаар А/1351                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

 хүчингүй болгох тухай

 

           

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Тагнуулын Ерөнхий газрын урд талд байрлах нийтийн эдэлбэрийн “Асашёорюү”-ийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн бүхий 2400 м² газрыг эзэмшүүлэхдээ захиргааны байгууллага хориглосон газарт газар эзэмшүүлж эрхийн гэрчилгээг олгосон, түүнчлэн газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул “Улаанбаатар капитал ББСБ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

      2.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу “Улаанбаатар капитал ББСБ” ХХК-д мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

    3.Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Тагнуулын Ерөнхий газрын урд талд байрлах “Асашёорюү”-ийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн бүхий 2400 м² газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж, нийтийн эдэлбэрийн талбайг тохижуулах, хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, Чингэлтэй дүүргийн Засаг дарга /Ж.Эрдэнэбат/-д тус тус үүрэг болгосугай.

 

    4.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/464 дүгээр захирамжийн хавсралтын “22” дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН