Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилж, эзэмших эрх олгох тухай

2019-12-24 09:00:37

2019 оны 12 сарын 24-ний өдөр                                      Дугаар А/1350                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээг өөрчилж, эзэмших эрх олгох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны /хуучнаар 10 дугаар хороо/ нутаг дэвсгэрт байршуулан “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т орон сууцны цогцолборын зориулалтаар эзэмшүүлсэн 28.75 га газрын талбайн хэмжээг 286249 м.кв болгон өөрчилж, 15 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлсүгэй.

 

     2.Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Солонго-1” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 1000 м.кв газрыг ахмад, залуучуудын хөгжлийн төвийн зориулалтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт  15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрх олгосугай.

 

    3.Энэ захирамжид заасан байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.            

           

      4.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмших эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/610 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН