Ажлын хэсэг байгуулах тухай

2019-11-25 09:30:51

2019 оны 11 сарын 25-ны өдөр                                         Дугаар А/1246                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Барилгын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, Хот байгуулалт, хөгжлийн газрын архитектур төлөвлөлтийн даалгавар батлах, барилга байгууламжийн байршил тогтоох, загвар зураг батлах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

 

Ахлагч:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга

Гишүүд:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга;

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга;

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга;

 

Нийслэлийн Дотоод аудитын газрын дарга;

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга;

 

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга;

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Газар, хот байгуулалтын салбарын эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

 

 

Нарийн бичгийн дарга

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын бодлого хариуцсан мэргэжилтэн

 

      2.Ажлын хэсгийн хяналт шалгалтын удирдамжийг хавсралт ёсоор баталсугай.  

 

      3.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан хяналт шалгалтыг зохион байгуулж, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсэг /А.Даваажаргал/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН