Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2019-11-14 09:20:20

2019 оны 11 сарын 14-ний өдөр                                        Дугаар А/1208                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан болон дүүргийн  төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн нийт 109,152,760  /нэг зуун есөн сая нэг зуун тавин хоёр мянга долоон зуун жаран/ төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан 3 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

      2.Хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Мэнд саруул” Өрхийн эрүүл мэндийн төв /Б.Дэлгэрмөрөн/, Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны Захирагчийн ажлын алба /Б.Мягмарсүрэн/-нд тус тус үүрэг болгосугай.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН