2019 оны 10 сарын 21-ний өдөр Дугаар А/1083 Улаанбаатар хот
Захирамжид өөрчлөлт
оруулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/813 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлд заасан “100 сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажил/” гэснийг “73 сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажил” гэж өөрчилсүгэй.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН