Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган, дахин төлөвлөж барилгажуулах тухай

2019-10-09 09:25:12

2019 оны 10 сарын 09-ний өдөр                                        Дугаар А/1056                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ашиглалтын шаардлага хангахгүй

орон сууцны барилгыг буулган, дахин

төлөвлөж барилгажуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.6, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 16 дугаар зүйлийн 16.2, 20 дугаар зүйлийн 20.1.4, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 3.8, 6.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01-01/05 дугаар шийдвэрийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 6 дугаар байрыг буулган дахин барилгажуулсугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглож, холбогдох тусгай зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН