Хөрөнгө гаргах тухай

2019-10-09 09:00:53

2019 оны 10 сарын 09-ний өдөр                                        Дугаар А/1052                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй  Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хүрээнд хийгдэх авто зам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээ барихаар төлөвлөсөн байршилд өртсөн иргэдийн зөвшилцөлд хүрээгүй болон инженерийн шийдлээр нөлөөлөлд өртөхгүй болж, нөхөн олговор олгох шаардлагагүй болсон 2017-2019 он дамжин санхүүжих 8 иргэний 995,939,003 /есөн зуун ерэн таван сая есөн зуун гучин есөн мянга гурав/, 2018-2019 он дамжин санхүүжих 3 иргэний 174,683,833 / нэг зуун далан дөрвөн сая зургаан зуун наян гурван мянга найман зуун гучин гурав/, 2019 онд санхүүжих 1 иргэний 2,934,559 / хоёр сая есөн зуун гучин дөрвөн мянга таван зуун тавин ес/ буюу нийт 12 иргэний 1,173,557,395 / нэг тэрбум нэг зуун далан гурван сая таван зуун тавин долоон мянга гурван зуун ерэн тав/ төгрөгийн нөхөн олговрын Нийслэлийн Засаг даргын захирамжийн заалтыг   1 дүгээр хавсралт ёсоор хүчингүй болгосугай.

 

       2.Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/1019, А/1021 дугаартай захирамжийн 2 дугаар зүйлд “нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан” гэснийг дээрх 1 дүгээр зүйлээр хүчингүй болгосон хөрөнгөөс буюу “2017-2019 он дамжин санхүүжих төсвийн хөрөнгөөр” болгож өөрчлөн, энэхүү хоёр захирамжийн нийт 283,838,011 /хоёр зуун наян гурван сая найман зуун гучин найман мянга арван нэг/ төгрөгийг холбогдох хууль, журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд  даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН