Д.Баттулга Чинь И-г хүлээн авч уулзлаа

2012-09-19 00:00:00

          Улаанбаатарын  агаарын бохирдлыг бууруулахад Хөх хотын туршлага бидэнд маш их хэрэгтэй гэж НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д. Баттулга, Хөх хотын соёлын өдрүүдэд оролцох төлөөлөгчдийг тэргүүлж ирсэн  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын Засгийн газрын тэргүүн Чинь И-ийг хүлээн авч уулзахдаа хэлсэн үгэндээ  цохон тэмдэглэлээ. Чинь И “Хөх хот Ардын хуралтай. Ардын хурлын даргаар эмэгтэй хүн ажилладаг. Даргын  мэндчилгээг таньд уламжлъя” хэмээн хэлээд хамт ирсэн төлөөлөгчдөө танилцуулав. Хөх хотын хувьд одоогоос 20 гаруй жилийн өмнө агаарын бохирдол өндөр хотын тоонд ордог байжээ. Тэгвэл одоо тэр байдал арилсан байна. Агаарын бохирдлоос салсан  арга туршлагаас суралцах нь юу юунаас чухал болохыг НИТХ-ын дарга Д.Баттулга хэлж байв. Тэрбээр цааш нь хэлэхдээ, 2012 оны 6-р сарын 28 –нд болсон сонгуулиар НИТХ-д Ардчилсан нам олонхи болсон байгаа. Хотын замын түгжрэл, утааны талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг шинэчлэхээр шинэ удирдлага ажиллаж байна гэв. Улаанбаатар хот, Хөх хоттой ах дүү хот болон хамтран ажиллаж эхлээд  21 жил болжээ.