Италийн хот төлөвлөгч Нийслэлийн Засаг даргад бараалахлаа

2012-09-17 00:00:00

           Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Итали улсын “Фабаро Милан” инженерийн компанийн  хот төлөвлөгч Бермердо Секи, Селаверстрни нарыг хүлээн авч уулзлаа. Тэдний хувьд нийслэлийн төлөвлөлт, түүний дотор метро барих ажилд хүч сорих саналтай иржээ.  Дэлхийн томоохон хотуудын хүн тээвэрт гол үүрэг гүйцэтгэдэг  байгууламжийг барьж байгуулах талаар оролцох боломж байгаа эсэх талаар тэд хотын даргаас асууж  санал солилцсон байна. Засаг дарга Э.Бат-Үүл хамтарч ажиллах боломжтой хэмээн хэлсэн байна. Тэдний энэ уулзалтыг Итали улсад суух өргөмжит консул н.Гантуяа зуучлан зохион байгууллаа.