Их хотын залуус соёлжиж байна уу

2019-10-03 10:58:31

21-р зуун дэлхийн техник технологи хөгжсөөр л гэвч хүн та өөрөө хөгжиж байна уу? 10, 10 плас гэх мэт өөрөөсөө ч ухаалаг утас барьсан тамхи сорсон залуус их хотын гудамжаар алхална. Тамхи нь дуусахад юу ч болоогүй мэтээр хаа таарсан газраа хаях тэд хөгжиж буй Монголын ирээдүйг авч явах залуучууд. Өглөө 8 цагт ажил, сургуульдаа явах гэсэн хүмүүс автобусны буудал дээр эгнэн зогсож харагдана. Тэдний 50 хувь нь амнаасаа цагаан утаа гарган зогсох нь дулааны цахилгаан станцын том жижиг яндантай төстэй мэт. Гэвч ингэж зогсох хүмүүстэй зэрэгцэн арван жилийн хүүхдүүд, тулгар эх, хөгшид болон ээж аавдаа тэврэгдсэн балчир үрс тойрон хүрээлэхийг тэд үл анзааран татсаар л. Тамхи нь дууслаа буудлын хогийн сав 3 алхмын цаана харагдана тэд тамхины ишээ тийшээ хаях болов уу. 20 гаран насны залуучууд хогийн савны дээр болон дотор нь хогоо хаях нь сайшаалтай гэвч 40 гарсан идэр насны хүмүүс хөл доороо шидээд орхих нь “гутамшигтай” тэдэнд нэг алхамд нэг хогийн сав хийж өгвөл тэд хийх болов уу? Хүн болгон хогийн сав цөөн байна гэдэг гомдол гаргадаг мөртлөө өөрсдөө хажууд нь байгаа савандаа ганц иш хийж чадахгүй байгаагаасаа ичих хэрэгтэй. Хөгшид залуустаа, залуус өсвөр үеийнхэндээ, өсвөр үеийнхэн балчирууддаа үлгэрлэдэг нь хорвоогийн жам. Хог хаягдал орчны бохирдол, хөрсний бохирдолт үүсгэж тэр ч бүү гол ус ширгэх үндэс болдог. “Тамхины иш бол хамгийн ихээр замбараагүй хаягддаг хог бөгөөд тамхи татдаг хүмүүсийн дийлэнх нь тамхины ишийг био задралд ордог материалаар хийдэг гэж боддог хэмээн Сан Францискогийн Их Сургуулийн  тамхины хяналтын бодлогын газрын ажилтан Элизабет Смит  хэлжээ.  Гэтэл бодит байдал дээр тамхины ишийг целлюлозын ацетатаар хийдэг нь байгальд хөрсөнд шингэх гэж 10 жил зарцуулдаг хуванцрын нэг төрөл юм.[1]

Хүн өөрийнхөө эргэн тойрноос оюун ухааны болон бие бялдрын хувьд хамгийн хүчирхэг бие хүнийг хайж, түүнийг өөрийн загвар болгож, түүнийгээ даган дууриах зорилго нь болдог. Бусад хүмүүсийн биеэ авч яваа байдлыг өөр дээрээ ухамсаргүйгээр туршдаг.Энэ туршилт нь тухайн хүнд эерэг нөлөө үзүүлж чадвал түүнийгээ  амьдрал дээрээ хэрэгжүүлж эхэлдэг байна[2]. Үүнтэй адил хэн нэгэн таны хажууд зогсож буй хүн тамхины ишээ хогийн саванд хийхэд та түүнийг ухамсаргүйгээр дууриаж хогийн саванд тамхиныхаа ишийг хийх болно. Харин энэ үйлдэл нь олон дахин давтагдаж эхэлбэл зуршил болж таны бие автоматаар тухайн үйлдлийг хийдэг болдог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан нэгэн судалгаанд дурдахдаа 560 үйлдвэр жилд дунджаар 6 их наяд тамхи үйлдвэрлэгдэг гэсэн тоон судалгаа гаргажээ.[3] Энэхүү үйлдвэрлэгдэж буй тамхины хэд нь Монголд импортлогдон орж ирж байгаа тоон судалгаа сүүлийн жилүүдэд гараагүй байна. 20 гаруй жил тамхи татаж буй нэгэн эмэгтэйгээс өдөрт хэдэн тамхи татаж буйг нь асуухад хамгийн багадаа 1 хайрцаг ихдээ 3 хайрцаг гэж хэлж байгаа юм. Энэ нь 20-60 ширхэг тамхины иш гэсэн үг. Тэгвэл үүнээс үндэслэж багахан хэмжээний бодлого бодож үзэцгээе.

Аман асуулгын аргаар Улаанбаатар хотод амьдарч буй насанд хүрсэн 250 хүнээс “Та тамхи татдаг уу” гэх асуултыг асуухад 10 хүний 7 нь тийм гэж хариулж байгаа юм. Эрэгтэйчүүд 10/9 бол эмэгтэйчүүд 10/5 байгаа юм. Үүнээс дүгнэж үзэхэд 100 хүн өдөрт 20 тамхи татдаг гэж үзвэл өдөрт 2000 ширхэг тамхины иш хаягдаж байгаа гэсэн үг. Гэхдээ энэ бол хамгийн бага тоогоор бодож буй гэдгийг та анхаараарай. 2000 тамхины ишийг зэрэгцүүлэн тавьбал 40 метр квадрат болно. 2 өрөө байртай ижил хэмжээтэй гэсэн үг.

Та өглөө, өдөр, орой аль нэг цагт  алхдаг уу? Та хэрэв ингэж алхах үедээ ажиглаж үзвэл гурав алхахад нэг тамхины иш заавал таарна. Та нэг хараад үзээрэй. Гэхдээ сүүлийн жилүүдэд их хотын соёл давамгайлж өөрсдийн гадаад төрхөндөө анхаарч байгаа нь тамхины ишээ гудамжинд хаях  зуршлыг нь алга болгож байгаа нь анзаарагдаж байна. Тамхины иш хаях хогийн сав байхгүй бол бариад цааш алхдаг болжээ. Хотын төвөөр алхаж буй залуусын хувьд их хотынхоо өнгө төрхийг ингэж дэмжиж байгаа нь улам цэвэр цэмцгэр хотыг бий болгосоор л байна. Тэднийг би эх дэлхийн залуус гэж нэрлэмээр байгаа юм. Учир нь тэд тамхины ишээ хаяхгүй байснаар ус, хөрсний бохирдлыг өөрсдийн хэмжээнд буруулж ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаа юм.  Үүн дээрээ тамхиа зориулалтын цэгт нь татдаг болчихвол бүүр манай залуучууд өөрсдийн барьж байгаа утсандаа тохирсон ёс зүйн боловсролтой их хотын соёлтой нэгэн болох гээд л байна даа.

Бичсэн: hidoktor.mn Б.Нямхүү

[1] https://www.thenakedscientists.com/articles/science-news/bin-butt

[2] https://public.wsu.edu/~taflinge/imitate.html

[3]https://apps.who.int/iris/bitstream/handle/10665/255574/9789241512497-eng.pdf%3Bjsessionid=780410F000CD0F6D5A07E8BB49E8196C?sequence=1