Улаанхуаран, офицер чиглэлийн замыг нээлээ

2013-06-19 00:00:00
Зам засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд Эскадрилийн хөшөөнөөс Улаанхуарангийн эцэс хүртэлх авто замын хучилтыг Улаанбаатар Зам засвар арчлалт компани гүйцэтгэж, замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Офицеруудын ордон чиглэлд хаалттай байсан 300 метр замын урд урсгалы гнээж, хойд урсгалын 400 метр авто замын хэсгийг хаасан байна.Түүнчлэн Зүүн 4 зам чиглэлийн хойд урсгалыг хэсэгчлэн хааж, 7 сарын 09 хүртэл хучилтын ажлыг хийж гүйцэтгэх юм гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ