2013 оны 06 сарын 17 өдөр дугаар А/608 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ын “а”, 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Сонгинохайрхан-Улаанбаатарын шинэ төвийн шав тавих ёслолын ажиллагааг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2. Ёслолын ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ