Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2019-09-06 09:25:39

2019 оны 09 сарын 06-ны өдөр                                    Дугаар А/914                                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хөрөнгө оруулалтын ажлыг

зохион байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4,Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3 дугаар зүйлийн 3.4.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Иргэдийн аюулгүй байдлыг хангах баталгаажуулах зорилгоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын нэрэмжит талбайд автомашин, техник орох боломжгүйгээр хамгаалах байгууламжийг барих ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн 1 дүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг /Э.Содномжамц/-т захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

     3.Энэ захирамжид заасан ажилд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т зөвшөөрсүгэй.

 

      4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслийн удирдагч О.Мөнгөншагайд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                    С.АМАРСАЙХАН