Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт зохион байгуулах тухай

2019-09-04 09:05:58

2019 оны 09 сарын 04-ний өдөр                                           Дугаар А/898                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Цэргийн дүйцүүлэх албаны тусгай

үүргийн бэлтгэл шатны сургалт

зохион байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 29 дүгээр зүйлийн 29.2, Цэргийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг 2019 оны 09 дүгээр сарын 16-30-ны өдрүүдэд дараах хэсгүүдэд хуваарилан зохион байгуулсугай.

 

      -Нэгдүгээр хэсэг-Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт

      -Хоёрдугаар хэсэг-Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт

      -Гуравдугаар хэсэг-Налайх, Багануур, Багахангай дүүрэгт

 

     2.Сургалтын нэгдүгээр хэсгийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Мөнхбат, хоёрдугаар хэсгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Амартогтох, гуравдугаар хэсгийг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Энхбат нар тус тус хариуцуулан ажиллуулсугай.

 

       3.Сургалтад шаардагдах зардлыг гаргахыг дүүргүүдийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.

 

     4.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН