2019 оны 08 сарын 30-ны өдөр Дугаар А/894 Улаанбаатар хот
Цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай
зөвшөөрлийн хугацаа сунгах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 10 дугаар зүйлийн 10.1.5, Боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Үүсгэн байгуулагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгах төрийн бус өмчийн цэцэрлэгийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ захирамжийн хавсралтад заасан байгууллагуудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг сунгахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН