Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай

2019-08-30 09:05:11

2019 оны 08 сарын 30-ны өдөр                                          Дугаар А/892                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Барилга байгууламж акталж,

нийслэлийн өмчийн бүртгэлээс

хасах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 128 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын санхүүгийн тайлан тэнцэлд бүртгэлтэй Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах нийт 441,332,221.45 /дөрвөн зуун дөчин нэгэн сая гурван зуун гучин хоёр мянга хоёр зуун хорин нэгэн төгрөг дөчин таван мөнгө/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий, энэ захирамжийн хавсралтад заасан барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хассугай.

 

      2.Актлагдаж байгаа барилга байгууламжийг “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын хөрөнгийн бүртгэлээс хасаж, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар дахин ашиглах боломжтойг нь худалдан борлуулах ажлыг зохион байгуулан ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                            С.АМАРСАЙХАН