Улаанбаатар хотод Хөх хотын соёлын өдрүүд болно

2012-09-13 00:00:00

           Хөх хотын соёлын өдрүүд 9-р сарын 17-21-ний өдрүүдэд Нийслэл хотод болох гэж байна. Даваа гаригт эхлэх соёлын өдрүүдэд оролцохоор БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Засгийн газрын дарга Чинь И тэргүүтэй төлөөлөгчид  ням гаригт ирнэ. Соёлын өдрүүдээр  тус хотын зураачдын үзэсгэлэн, урлагын тоглолт Соёлын төв өргөөнд үнэгүй болохоос гадна Хөх хотын Эдийн засгийн хамтын ажиллагааны газар, Улаанбаатар бизнес төвүүдийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Нээлтийн ажиллагаа 9-р сарын17-нд Уран зургийн галлерейд болно.