Газар эзэмших, ашиглах эрх баталгаажуулах тухай

2019-08-29 08:15:29

2019 оны 08 сарын 29-ний өдөр                                       Дугаар А/887                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрх

баталгаажуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 44 дүгээр зүйлийн 44.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2  дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 3 аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан 3 аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 289 дүгээр захирамжийн иргэн Ч.Хоролбаярт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” Нийслэлийн засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/680 дугаар захирамжийн иргэн С.Жаргалд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

           

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН