Дэд ажлын хэсэг байгуулах тухай

2019-08-29 08:05:17

2019 оны 08 сарын 29-ний өдөр                                        Дугаар А/885                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Дэд ажлын хэсэг байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:   

 

      1.Агаар орчны бохирдлыг бууруулах гэр хорооллын “Хөгжлийн үүд төсөл”-ийн Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг зохион байгуулах, төслийг иргэд, олон нийтэд мэдээлж, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулан санал авч, нэгтгэн танилцуулах чиг үүрэг бүхий Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай. 

 

     2.Төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын төлөвлөгөө, шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоог гаргаж танилцуулахыг Дэд ажлын хэсэгт даалгасугай.     

           

     3.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын  Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН