Төслийн хэрэгжилтийг хангуулах тухай

2019-08-26 08:05:03

2019 оны 08 сарын 26-ны өдөр                                           Дугаар А/871                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

     Төслийн хэрэгжилтийг хангуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шатны төслийн хүрээнд Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдэд хавсралтад заасан нийгмийн барилга, байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг холбогдох хууль, журмын дагуу боловсруулахыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/-т даалгасугай.

 

     2.Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдэд баригдах тус барилга, байгууламжийн төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн зохицуулагч /Д.Авирмэд/-д даалгасугай.

 

                       

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН