Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай

2019-08-23 08:35:09

2019 оны 08 сарын 23-ны өдөр                                     Дугаар А/869                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх

вакцинжуулалтын арга хэмжээг

зохион байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4, 9.5, 9.6, 9.7, 9.8 дахь заалт, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/127 дугаар “Бруцеллёзын вакцинжуулалтыг зохион байгуулах тухай тушаал”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Багануур, Багахангай, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгаа тугал, хурга, ишгийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулсугай.

 

     2.Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах малын тоо, шаардагдах вакцины хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

 

      3.Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад харьяа дүүрэг, хорооны төл малыг хамруулж, шаардагдах зардал, ажиллах хүн хүчээр хангаж, зарлан мэдээлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

     4.Бруцеллёзоос сэргийлэх вакцинжуулалтын ажлыг тогтоосон хугацаанд зохион байгуулж шаардагдах вакциныг татан авч хуваарилан хүргүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган,  ажлын явцад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/-т үүрэг болгосугай.

 

       5.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                     С.АМАРСАЙХАН