Сансарын аюулгүйн тойргоос Хилийн цэргийн удирдах газар хүртэлх замыг өнөө орой хаана

2013-06-14 00:00:00
Нийслэл хотод зам засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилсээр байна. 06 сарын 14-ны 23 цагаас эхлэн Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Хилийн цэргийн удирдах газар хүртэлх 750 метр замын хөдөлгөөнийг хязгаарлаж Доржийн гудамжны авто замын засварын ажил эхлэх гэж байна. Зам хаах хугацаанд инженерийн шугам сүлжээ шилжүүлэх болон зам барилгын ажил давхар хийгдэх юм. Уг ажлын гүйцэтгэгчээр "Беринг" ХХК ажиллаж байгаа бөгөөд 6 дугаар сарын 21-ний өглөө 06 цаг хүртэл хааж хучилтыг хийхээр боллоо гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.