Газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах тухай

2019-08-23 08:10:06

2019 оны 08 сарын 23-ны өдөр                                         Дугаар А/862                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрхийг

баталгаажуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 6 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулсугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан ”Газар ашиглуулах эрх олгох тухай” Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/25 дугаар захирамжийн “Хос Солонго” ХХК-д, “Газар ашиглуулах эрх олгох тухай” Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/183 дугаар захирамжийн “Хос Солонго” ХХК-д, ”Газар эзэмших эрх олгох тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний А/74 дүгээр захирамжийн Мягмарсүрэнгийн  Анударьд,  “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай”  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/139 дүгээр захирамжийн “Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс”-т, “Газар эзэмших эрхийн зориулалт өөрчлөх тухай” Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/118 дугаар захирамжийн “Тангас”  ХХК-д, ”Газар эзэмших эрхийн талбай хэмжээ өөрчлөх тухай” Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/162 дугаар захирамжийн  “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-д, “Газар эзэмших эрх олгох тухай”  Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/567 дугаар захирамжийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт  холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

             

 

 

 

           

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН