Дуудлага худалдаа зохион байгуулах тухай

2019-08-22 08:10:44

2019 оны 08 сарын 22-ны өдөр                                      Дугаар А/854                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Дуудлага худалдаа зохион

байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/19 дүгээр тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

      1.Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/430 дугаар захирамжаар тогтоосон 25 байршилд  газар эзэмшүүлэх,  ашиглуулах  эрхийн  дахин   дуудлага  худалдааг  цахим хэлбэрээр 2019  оны 9 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулсугай

 

      2.Тогтоосон байршлуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах бэлтгэл ажлын зардал, анхны үнийг хавсралт ёсоор баталсугай.

 

      3.Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг товлосон өдөр, баталсан анхны үнээс эхлэн зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН