Газар эзэмших эрх олгох тухай

2019-08-22 08:05:05

2019 оны 08 сарын 22-ны өдөр                                          Дугаар А/853                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр 21.2.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улаанбаатар хотын цэвэр  усны сангуудыг шугамаар холбож,  цэвэр  усны түгээлт, хүртээмжийг сайжруулах зорилгоор Зүүн хойд бүсийн усан санг өргөтгөхтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхоны 1, 2 дугаар гудамж, Дарь-Эхийн 8 дугаар гудамжны дунд усан сангийн зориулалтаар 21258 м2 газрыг “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т 15 жилийн хугацаатай газар  эзэмших эрх олгосугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр  зүйлд  заасан байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын мэдээллийн санд бүртгэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН