Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2019 оны гүйцэтгэлийн гэрээний эхний хагас жилийн биелэлтийн дүнгийн тухай

2019-08-21 08:20:42

2019 оны 08 сарын 21-ний өдөр                                      Дугаар А/851                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2019 оны

гүйцэтгэлийн гэрээний эхний хагас жилийн 

биелэлтийн дүнгийн тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/04 дүгээр тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм”-ийн 5.1, “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээний загвар батлах тухай” А/05 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2019 оны Гүйцэтгэлийн гэрээний эхний хагас жилийн биелэлтийн дүнг нэгдүгээр, дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нарын үнэлгээний дүнг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

     2.Гүйцэтгэлийн гэрээний хэрэгжилтийг хангах,  тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудалд гэрээлэгч талууд онцгой анхаарч, ажлын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, нотолгоонд суурилан, ажлын үр дүнд үндэслэн үнэлж, дүгнэж ажиллахыг дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нарт үүрэг болгосугай.

 

       3.Гүйцэтгэлийн гэрээний биелэлтийн дүнд үнэлгээ дүгнэлт хийж, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН